Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Улаанбаатар хотын цагдаагийн газраас есдүгээр сарын 25-нд эхлүүлсэн “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аян албан ёсны нээлтээ өчигдөр хийлээ. Нийслэлд зохион байгуулж буй тус аянаар иргэн бүрийн нийгмийн хариуцдага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил төлөвшүүлэхээр зорьжээ. Аяныг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл, “Мобиком”, “Өргөө” кинотеатр зэрэг 26 аж ахуйн нэгж дэмжин, оролцож буй.

 Тус аян энэ он дуустал үргэлжлэх ба нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хамгийн их ирдэг 33 хороог сонгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулах гэнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэднйг хяналтанд авч, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top