Визийн мэдээллийн системд шилжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны 10 дугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем (ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд өнөөдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.

Виз мэдүүлэгч нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй тохиолдолд өнөөдрөөс эхлэн биечлэн ирж биометрийн мэдээлэл (хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгч виз мэдүүлэх бөгөөд төр, засгийн газрын тэргүүн нар болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Энэхүү систем нэвтэрснээр Шенгений орнууд виз мэдүүлэгчийн мэдээллийг харилцан солилцох, виз олгохтой холбоотой үйл явцыг хялбарчлах, хилийн хяналт, шалгалтыг хөнгөвчлөх, виз мэдүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг давуу талууд бий болох юм.

Визийн мэдээллийн систем (ВМС)-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Европын комиссын “http://ec.europa.eu/dgs/home-affars/what-we-do/policies/borders-and-visas/index_en.htm”  цахим хуудаснаас үзэж танилцана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top