“Лалын улс”-ын 10 сая ам.долларын үнэтэй толгой агаарын цохилтод өртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

АР агентлаг  “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн явж байсан автомашины цуваанд агаараас цохилт өгсөн тухай урьд нь мэдээлсэн билээ. Харин мэдээллийн ИРНА агентлагийн мэдээлж буйгаар, агаарын энэ цохилтын үеэр түүний гурван орлогч болох аль-Шишани, аль-Сури, аль-Карбули нар амиа алдсан бөгөөд аль-Багдади өөрөө шархаджээ.

Аль-Шишани “Лалын улс”-ын суртал ухуулга явуулах ажлыг хариуцдаг байсан бол аль-Карбури тус бүлэглэлийн шилдэг командлагчдын нэг байсан гэж ИРНА агентлаг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилж байна. Тус агентлагийн эх сурвалжийн хэлснээр, Иракийн нисэх хүчин босогчдын цуваанд толгойлогч нь явж байгаа гэх мэдээллийг авмагцаа цохилт өгчээ.

Сири улстай хил залгаа Иракийн баруун хойд нутагт оршдог Эль-Каим хотод агаараас цохилт өгөх үеэр ал-Багдади шархадсан гэж тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абади энэ оны эхээр мэдэгдэж байжээ. Тухайн үед “Лалын улс”-ын толгойлогч золоор амьд үлдсэн гэж Иракийн Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.

Абу Бакр аль-Багдадиг 1971 онд Иракийн Самарра хотод төрсөн гэж үздэг. Тэрбээр Ойрхи Дорнодод лалын халифт улс байгуулах зорилгоор өөрийнх нь цэргийн амжилтад урамшсан дэлхийн бүх босогчдыг цуглуулсан юм.  Түүний толгойг авчирсан хүнд АНУ-ын эрх баригчид 10 сая доллар амлаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bombog(202.179.31.73) 2016 оны 03 сарын 27

Ene neg erguu musilamchuudig budgiin tsus nojtoi ni hutgaad tgd bas ter gazr nutgiin unsen tortogo bolgochih heregtei shd

0  |  0
dorj(107.216.208.221) 2015 оны 10 сарын 13

ene buzariig yagaad ustgaj chadahgui bna. aluurchid hichneen olon huniig tamlav

0  |  0
babu(182.160.38.142) 2015 оны 10 сарын 13

iag ene novshiig l ustgah heregtei. Tolgoilogch n baihgui bolhoor huch n sulraad irne.

0  |  0
Top