Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 26

09.00 цагт: Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна.

09.00 цагт: Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим орон сууцны халаалт доголдож, хүйтэн байгаатай холбогдуулан дулаан хангамжийг айл өрхүүдэд ямар хэмжээнд өгч байгаа, доголдол гарч буй эсэх талаар "Улаанбаатар Дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд танилцуулах мэдээлэл өгнө.
 
09.00 цагт: ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд болон Ёслолын албаны дарга, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар БХБЯ-нд хүрэлцэн ирнэ. Энэ үеэр Монгол Улсын болон ОХУ-ын барилга, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавина. Түүнчлэн хоёр орон барилга, нитйин аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулна.
 
10.00 цагт: “Шинжлэх ухаан–инноваци-үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн галлерейд нээгдэнэ.
 
11.00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клуб, Англо-Американ компаниас зарласан Байгаль орчны сэтгүүл зүйн 2015 оны Шилдэг Бүтээлийн шагнал гардуулах ёслол ШангриЛа зочид буудалд эхэлнэ.
 
11.00 цагт: Монголын Хүүхдийн спортын V их наадмын шагнал гардуулах ажиллагаа Спортын төв ордны хурлын танхимд болно.
 
11.00 цагт: Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.
 
11.30 цагт: Чингэлтэй дүүргийн III хороо, Улсын их дэлгүүрийн баруун хойд талд 3 дугаар хороо байрладаг байранд Хүүхдийн номын өргөөний нээлт болно.
 
11.40 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болж өнгөрсөн 6 дугаар сард буулгасан ХУД-ын 27 цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орж нээлтээ хийх гэж байна. Хаяг: ХУД-ын 19-р хорооллын автобусны буудал, Соёлын ордны урд талд.
 
14.00 цагт: Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ой баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top