Хошууч Б.Шинэбатыг авлигын хэргээр шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 30

Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга хошууч Б.Шинэбатыг албан тушаалын байдпаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлжээ. Сэжигтэнг 128 сая төгрөг завшсан гэдэг үндэслэлээр дотоод хяналтынхан нь АТГ-т ханджээ. Мөн түүнийг цэргийн жинхэнэ албанаас нь хассан байна.

Энэ мэт Гааль хяналт, зэвсэгт хүчнийхэн хэрэгт холбогдсоор байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top