Я.Батсуурь шоронгоос гарч ирээд “Бумбат тур” жуулчны баазыг худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 27

 “Эрдэнэс-Тавантолгой”  компанийг   таваган дээр тавьсан чихэр шиг бодож, удирдлагаар  нь очсон хүн болгон хулгай хийх юм. Зарим нь бүр хулгай хийгээд шилийн сайн эр шиг (Б.Энэбиш) оргон зайлаад Интерполоор эрэн сурвалжлагдаж байх жишээтэй. Тэсгэлгүй хулгай хийх шуналыг нь  хөдөлгөж, ард түмний өмчөөс шударга дүр эсгэдэг УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь  ч хуруу хумсаа татаж чадсангүй.

Я.Батсуурь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хүргэн Г.Дэнзэнгийн “Говь-Повер” компанид 4,8 тэрбум төгрөгийг дур мэдэн шилжүүлсэн. Зүүн Цанхид олборлолт хийж байсан Австралийн “Макмахон” компанийн элэгдэл хорогдлыг хэт өндөрөөр үнэлсэн. Хятадын компаниудад нүүрс зарах гэрээ байгуулахдаа хоёр өөр үнийн дүн хийсэн  асуудлын хүрээнд шалгагдсан билээ.

Австралийн “Макмахон” компани гэрээнд заасан үүргээ биелүүлэгүй, зарим тоног төхөөрөмжөө оруулж ирээгүй байтал техникийн элэгдэл хорогдол гэдэг нэрээр 30 гаруй тэрбум төгрөг өгөөд явуулчихсан. Мөн хятадын компаниудтай нүүрс зарахаар 48 ам.доллараар хийсэн гэрээгээ Засгийн газарт болохоор 50-иар хийсэн хэмээн мэдээлсэн гэх иргэдийн өргөдөл АТГ-т ирсэн байжээ. Ийм өргөдөл байсан учраас АТГ-аас Я.Батсуурьт хоёр ч зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан юм.

Урьдчилан хорих төвд оронгуутаа  АН-д хэрхэн зүтгэж явсан, ямар албан тушаал хашиж явснаа тоочсон гоморхсон, тунисан үгтэй уртаас урт захиадалбичиж байлаа. Үүгээр ч зогсохгүй өөрийгөө өндөр настай буюу 52-той,  дотор эрхтэн  муудсан,  мөн 80 настай ээжтэйгээ амьд мэндуулзмаар байгаа учир  батлан даалтанд аваач гэхээ ч мартсангүй. Ямартай ч бие хаа муутай, өндөр настай Я.Батсуурийг батлан даалтанд гаргасан билээ.

Гадныханд үйлчилдэг, хилийн чанадад хувь хэмжээгээ хуваадаг гэх  Я.Батсуурь т аз таарч өршөөлийн хуульд  хамрагджээ. Өдгөө тэрээр намынхаа байраар эргэлдэн улс төрийн хэлмэгдэлд өртсөн  тухай толгой сэгсрэн ярих болжээ. Харин улс орны эдийн засагт асар их хохирол учруулсан   Я.Батсуурийн хувийн бизнес цэцэглээд ирсэн байх юм. Шоронгоос гарч ирсэнийхээ дараа  Богд уулын энгэрт байрлах “Бумбат тур” гэдэг жуулчны баазыг үнэ цохин авчээ.

Хууль хяналтынхнаас  болгоомжилсон тэрээр өөрийн нэрээр биш “Энхүүш” гэдэг гэж өхөөрдөн дуудуулдаг найз Энхбаатарынхаа нэр дээр авсан байна. “Энхүүш” Энхбаатар  бол Я.Батсуурийг сүүдэр шиг дагаж, аж амьдралаа заалгуулж явдаг нэгэн. Ямартай ч шоронд ортлоо  улсын хөрөнгийг үрэн таран хийсэн  Я.Батсуурь ойр тойрныхоо нөхдөд тун шиг хаялагатай байжээ гэмээр . Түүнийг нь илтгэн “Энхүүш” Энхбаатар Макоагийн казинод хэдэн 100,000 ам.доллар долоо хоног бүр алдаад ирдэг болжээ. Харамсалтай нь шоронгоос гарч ирээд хөрөнгөждөг шогийн тогтолцоо Монголд л байдаг.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
огжоо(103.212.116.36) 2016 оны 04 сарын 30

Ах Санзай бэр Алтай хоёр нь Нарантуулыг цөлмөөд шатаасан удмаараа шуналаас хоёр нүдээ өгөхөөс буцахгүй муусайн луйварчид

0  |  0
даваа(68.68.96.219) 2016 оны 04 сарын 30

Нутагт минь ийм хүн хэрэггүй

0  |  0
БУД(68.68.96.219) 2016 оны 04 сарын 30

Аймаг орон нутгаа хөсөр хаясан ЭР ДЭЭ

0  |  0
ЦАВА(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

Нутгийн нэр баастсан новш зайлаарай

0  |  0
ДОРНОГОВЬЧУУД(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

БАТСУУРЬ АА ИДСЭН МӨНГӨӨРӨӨ ДОРНОГОВЬД НЭГ ЯСЛИ БАРЬЧИХ ТЭГВЭЛ ДОРНОГОВЬЧУУД ЧАМАЙГ ӨРШӨӨЖ БОЛОХ ЮМ

0  |  0
Ганхуяг(59.153.114.111) 2016 оны 02 сарын 03

Сайн эр Сайн хулгай ч Я.Батсуурь

0  |  0
Ангийн хамт олон(59.153.114.111) 2016 оны 02 сарын 03

Орон нутагдаа нэмэргүй, ангийн андууддаа бүрч нэмэргүй амиа бодсон өчүүхэн хүн дээ Чамаас бид зайгаа авсан идсэн мөнгөө аваад чимээгүй яв даа андаа

0  |  0
Сүхээ(59.153.114.111) 2016 оны 02 сарын 03

Дүр эсэхсэн жинхэн авилгач гар

0  |  0
zochin(27.123.214.89) 2016 оны 02 сарын 03

Ene hvnd ideh setgel bhgvidee. Tiim bsan bol yun S.Bayar

0  |  0
zochin(27.123.214.89) 2016 оны 02 сарын 03

Xarin ch diplomat charaaraa buuritai hvn shvv. Oor hvn bsan bol hetvvdee

0  |  0
Ганаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

Батсуурийн дахин шалгуулаарай Хятадуудаас их хэмжээтэй мөнгө авч гэрээ хийж байсан шүү тэр үед

0  |  0
тулгаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

ДОРНОГОВЬ АЙМГИЙГ МААНЬ НЭРИЙГ БУЗРАЛСАН НОВШ ДАХИЖ МИНИЙ НУТГИЙН НЭРИЙГ ДУРСААРАЙ

0  |  0
ГАНАА(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

ТАВАН ТОЛГОЙГ ДАМПУУРУУЛЖ, МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН НӨХӨР ДӨӨ ИДСЭН МӨНГӨӨ САЛТААДААД СУУЖ БАЙГАА НӨХӨР

0  |  0
Тулгаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

Энэ Батсуурь хулгайлсан мөнгөөрөө амралтын газар аваад тэндээ Дорноговийн ардчилсан намын залуучуудыг цуглуулаад хор найруулж суудаг гэсэн шүү

0  |  0
baast(202.9.40.97) 2016 оны 01 сарын 29

iim bolokhoor l zaluuchuud cunkh barij guigeed baigaa yum daa...Daraa n 1,2 jil suugaad emnelegt khevtej baigaad garaad irkhed khangalttai mongotei bolokh yum daa.Toriin albaa gej...

0  |  0
zochin(150.129.141.10) 2016 оны 01 сарын 29

songuuli duhuhuur ingej neg negiigee gutgej shaadag yum daa. ursuldugchid ni bichuulsen gutgeleg bn. uls turiin zolios bolj helmegdej yavahd ni ingej zahilagatai yum bicjhuulj baidag.

0  |  0
zochin(202.179.11.74) 2016 оны 01 сарын 28

Шоронд орьёооо

0  |  0
zochin(107.77.92.33) 2016 оны 01 сарын 28

Tsag tsagaaraa bhgui,ulsiin hurungiig idej uusan luivarchdiig hezee negen tsagt tuluuleh bolno,uiliin ur gej bdag bol ene luivarchid uudluhgui bizdee

0  |  0
zochin(59.153.112.237) 2016 оны 01 сарын 27

Hen negnii ariig daasan gesen yg yy.

0  |  0
зочин(103.26.195.231) 2016 оны 01 сарын 27

Энд бичсэн мэдээлэл үнэн эсэхийг шүүх цагдаа, АТГ дахин шалгаж Энхүүш болоод Батсуурийн хаялагыг авсан нөхдийг ч шалгах хэрэгтэй байна. Одоо шалгаж тогтоодоггүй юм бол шалгаж, үнэн зөвийг тогтоох цаг ирэх л болно шүү.

0  |  0
irgen (103.26.192.157) 2016 оны 01 сарын 27

Hun zuger baligaach, ali ert huu ni avsan bsiim da , muu maluud aa

0  |  0
иргэн(202.70.40.162) 2016 оны 01 сарын 27

муу сайн луйварчдаар улсад учруулсан хохиролыг нь нугалж төлүүлээчээ? энэ төрд толгойтой хүн байна уу? улсад хууль журам гэж бий юу?

0  |  0
2016(103.229.121.219) 2016 оны 01 сарын 27

%-( X_X ~X(

0  |  0
Top