Монгол Улс авлигын индексээр 72-т оржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

“Transparency International” байгууллагаас олон улсын авлигын 21 дэх индексийг өнөөдөр танилцуулав. Судалгаанд 168 орон хамрагджээ. Манай улс 39 оноогоор 72 байрт жагссан байна. Өнгөрсөн онд Монгол Улс 175 орноос 80 дугаар байрт жагсаж байсан.

Авлига багатай орнуудыг Дани 91 оноо, Финлянд 90 оноо, Швед 89 оноотойгоор тэргүүлж байна. Харин Сомали болон Умард Солонгос найман оноо, Афганистан 11 оноогоор авлига хамгийн ихтэй орноор тодорчээ. Мана хойд хөршийн хувьд сүүлийн дөрвөн жил авлигын индексээр тэргүүлэгч орны нэгээр тодорсон байна. Тус улс Азербайжан, Сьерра-Лион, Гайана улстай хамт 119 дүгээрт жагсчээ.

Авлигын индексийг 0-100 оноогоор дүгнэдэг. Оноо бага байх тусам авлигад их автсан, харин их байх тусам авлигаас ангижирсан гэж үздэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehehe(122.201.27.34) 2016 оны 02 сарын 04

Olon ulsiin baiguullaga manai ATG ees ilvv ajillah yumaa sudalgaa agrgatsan bair ezeluultsen ch baih shg hehe

0  |  0
zochin(211.104.22.137) 2016 оны 01 сарын 31

tegne shu dee hen iluu avilga avsanaa alban tushaalaar sgagnaad baihaar chini avilga yaj buurah bilee deeu

0  |  0
Top