Ерөнхий сайдыг oгцруулах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 16.00 цагт “А” танхимд болно. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг oгцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top