Хятадын том худалдан авагч ирэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

Хятадын ТОП-50 компанийн нэг “Шангси Кокинг Коал Сэйлс”-ийн ерөнхий захирал Фан Веншенг “Coal & Metals Mongolia -2016” чуулганы эхний өдөр буюу 5-р сарын 6-ны өдөр илтгэл тавихаар болсон байна. Тус компани нь 8.6 их наяд юанийн хөрөнгөтэй гэгддэг бөгөөд Хятадын Шангси муж дахь коксжих нүүрсний томоохон ордуудыг эзэмшдэг. “Шангси Кокинг Коал Сэйлс”  нь жилд 120 сая.тн нүүрс угаах хүчин чадалтай 28 үйлдвэртэй бөгөөд 200 орчим сая тонн нүүрс олборлон, борлуулдаг аж.

Ноён Фан Веншенг Хятадын коксжих нүүрсний нөөц, олборлолт ба худалдаа, зах зээл, өрсөлдөөний орчин, коксжих нүүрсний үнийн чиг хандлага болон Хятад Монголын коксжих нүүрсний компаниудын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцахаар төлөвлөжээ.

Дашрамд дурьдахад Coal & Metals Mongolia-2016 чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд чуулганд Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төр засгийн төлөөлөгчдөөс гадна бизнесийн томоохон төлөөллүүд оролцож, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагын талаар ярилцах юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top