48 настай Жулия Робертс бие давхар болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертс бие давхар болсон гэнэ. 48 настай жүжигчний хувьд энэ нь маш эрсдэлтэй, зоригтой алхам хийжээ.

Робертс болон түүний нөхөр Дэнни Модер нар хожуу үеийн жирэмслэлтээс гарч болзошгүй сөрөг үр дагавараас айж байгаа хэдий ч эмчийн хяналтан дор хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна. Саяхан тэднийг салах гэж байгаа талаар мэдээлж байсан ч хосууд хоёр тийш болохгүй гэдэг нь тодорхой болжээ.

Ямартаа ч Жулия Робертс бие давхар болсноороо гэр бүлээ хамгаалж үлдэж чадав уу, эсвэл хосууд салах гэж байгаа тухай мэдээлэл үнэн байдлаас зөрж байсан бололтой. Жулия Робертс 4 дэх хүүхдээ тээж байгаа юм.

times.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top