“Юнигаз” ХХК-д торгуулийн арга хэмжээ авчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

"Дашваанжил", "Горгаз" компаниудаас “Юнигаз” ХХК нь хэрэглэгчдийг өөртөө татахын тулд манай байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдаж зарим мэдээллийн хэрэгслээр бидний борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар ор үндэслэлгүй сөрөг мэдээлэл тарааж байна гэсэн гомдлуудыг ирүүлсний дагуу ШӨХТГ-өөv хяналт шалгалт хийжээ. 

"Юнигаз" ХХК-ийн бизнесийн албаны захирал О.Батсүрэн нь олон нийтийн мэдээллийн сүлжээнд "Дашваанжил" болон "Горгаз" компаниудын бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл байршуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх сурталчилгаа явуулсан байсан учраас "Юнигаз" ХХК-д “Өрсөлдөөний тухай” хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

mnb.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top