Дээд шүүх УИХ-д хандлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 05

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим  зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр албан бичгээр хүргүүлжээ. 

Тус санал хүчингүй болсон Сонгуулийн хуулийн зүйл заалтыг шууд иш татсан зохицуулалт Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр байгаа нь эрүүгийн байцаан шийтгэх болон зөрчлийг хянан шийдэх ажиллагаанд хүндрэл учруулж байгааг дурджээ. Тиймээс уг хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг УИХ-ын даргад уламжилсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top