BB болон СС кремийн ялгаа юу вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

Бүсгүйчүүдээ олон гадаад нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хооронд нь ялгаж байна уу? Аль нь яг ямар үйлчилгээтэйг нь сайтар мэдэж байж хэрэглэх нь чухал шүү. Мэдээж ингэх нь таны гоо сайханд илүү үр дүнтэй.

Тиймээс суурь будалтын чухал бүтээгдэхүүн болох крем буюу fөө дарагч шингэн пудрынхээ ялгааг мэдээд аваарай.

Магадгүй та ВВ болон СС крем хэрэглэдэг бол танд хэрэгтэй мэдээлэл байх болов уу.

ВВ крем гэж юу вэ?

BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил юм. Энэхүү крем нь Герман Улсаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог.

BB кремийн онцлог нь Foundation-с илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.
ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэгээрээ савтай Фотошоп хэмээн нэрлэгдэх болсон. А,С,Е-н найрлагатай тул хөгшрөлтөөс хамгаалж өгдөг байна. BB cream нь нэг их биетэй чийгшүүлэгч, серүм, праймер, нарны тос мэт бүтээгдэхүүн. Дангаараа арьсны өнгөтэй чийгшүүлэгч шиг эсвэл серүм болон чийгшүүлэгчийн дараа суурь крем шиг хэрэглэгдэж болдог.

BB cream нь маш сайн үр нөлөөтэй нарны хамгаалалт болдог ба, SPF 30 эсвэл түүнээс дээш байх нь ч бий. Мөн хамгаалаттай суурь кремээс хөнгөн бүтэцтэй бөгөөд арьсанд илүү тааламжтай байдаг. Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2-4 өнгө байдаг. Цайвар шаргал, бор шаргал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “ Япон систем ”-ээр буюу хоёр үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.

СС крем гэж юу вэ?

СС крем гэдэг нь “Complete correction cream” гэсэн үгний товчлол бөгөөд BB кремний бүх давуу талыг агуулсны дээр арьсны өө сэвийг далдлах чанараараа хавьгүй илүү бөгөөд, тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Мөн арьсны жигд бус өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж, харагдуулдаг. Хэрвээ бүсгүй та нүхжилт ихтэй арьстай бол СС крем илүү сайн тохирно гэдгийг зөвлөх байна.

ВВ болон СС кремийг ихэвчлэн насны хувьд залуу охид бүсгүйчүүд хэрэглэх нь элбэг. Учир нь шингэн пудр буюу кремэнд насны ангилал гэж бий. Залуухан охид бүсгүйчүүдийн арьсанд хэт их өө дарагчтай өтгөн крем түрхэх нь зохимжгүй юм. Учир нь нас ахих тусам таны арьс улам бүр өө дарагчтай крем нэхэх болно. Иймд арьсны онцлог болон, насандаа тохирсон крем, пудрийг анхнаасаа хэрэглэж сурах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top