Танай СӨХ хууль бусаар хураамж авч байгаа юм биш биз

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Сүүлийн үеийн шинээр баригдаж ашиглалтанд орсон байрнууд хууль тогтоомжид заасан нийт оршин суугчдын хурлын санал асуулгаар бус өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулж иргэдийн эрх ашиг сонирхлыг хохироох болсон. Хуулийн дагуу СӨХ нь 4-5 төрлийн хураамж авах ёстой байдаг байна.

Гэтэл шинээр байгуулагдсан СӨХ-д нь ОСНААК-н үйл ажиллагааны цэвэр бохир ус, дулаан үндсэн хураамжийг дур мэдэн авч байгаа бөгөөд цааш нь улсын төсөвт тушаадаггүй хууль бус үйлдлүүд ихсэх болжээ.

Нийтийн зориулалтай орон сууцны цэвэр бохир ус, дулааны төлбөр хураамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг байна.

Дээрх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах эрхийг зөвхөн Орон сууц нийтийн аж ахуйн компани эдэлдэг ажээ. Тиймээс СӨХ нь хууль бусаар мөнгө хураан авч байвал “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын, ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” гэсэн төрийн захиргааны байгууллагад хандаж тухайн СӨХ-ны усны хураамж авах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар хүсэлт гарган дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэнэ. Мөн дээрх дүгнэлтийг харгалзан учирсан хохирлоо СӨХ-оос шүүхийн журмаар гаргуулах эрх иргэн таньд нээлттэй юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xx(182.160.35.150) 2019 оны 06 сарын 03

Бүх байрны оршин суугчид СӨХ - ийн төлбөрөө төлөхгүй байхадл энэ ВАНТ улс дорхоноо сүйрнэ. Яг эдийн засгийн хориг шиг...

1  |  0
zochin(202.21.106.120) 2016 оны 05 сарын 21

Suh kontor hoyr chn tusda shde gehde hoyulangiinh n uil ajillagaa nariin shalgaval tarna bugdiig n us halalt gl ard tumnii mungiig iddeg muusain durakud

0  |  0
иргэн(103.26.193.196) 2016 оны 05 сарын 19

Бид чинь сөхгүй болчуул адаглаад л траншейний гэх тодотголтой найзууд ирээд хөрш болоод л сайхан үнэр ханхалуулууд л эхэлнэ, манай сөх бүх орцуудаа камержуулсан болхоор элдвийн юм болуул шүүчихнэ. Үргэлж л хөөрхий хог шороо цэвэрлээд л өнгө зүс нэмээд байдаг шүү!!! Сөх байхгүй болчуул би лав баларна гэж харжийн

0  |  0
tsrhv(202.179.24.64) 2016 оны 05 сарын 18

Sohiig tatan buulgaval taarna,yu ch hiihgui hooson mongonii mashinnuud

0  |  0
zochin(103.26.195.34) 2016 оны 05 сарын 18

estoi neg namaig hen helj nohoig hen saahvee gesn shig gazar chin SOH

0  |  0
иргэн(202.21.106.103) 2016 оны 05 сарын 18

СӨХ гээч энэ сонин байгууллагаа татан буулгавал таарна,бөөн бизнес хийсэн хэсэг бүлэг.хийсэн ажил огт байхгүй шдээ.

0  |  0
uunaa(150.129.143.74) 2016 оны 05 сарын 17

shine bair barigdanguut l /dunfuj oronguut/ jil SOX.iin huraamj awdag n zub u. 3 jil awahgui bish bilu

0  |  0
Haliun(103.212.117.164) 2016 оны 05 сарын 17

Usnii suuri huraamj gej avdag teriig helj bg yu

0  |  0
Top