Амралтын өдрүүдэд хаах замууд

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Нийслэл хотод зам, барилгын ажил эхлээд байна. Амралтын өдрүүдэд Нисэхийн уулзвар орчим, Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийг хааж, хучилтын ажил хийхээр болжээ. Тодруулбал,

Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас урагш 250м авто замыг тавдугаар сарын 20-ны 22.00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийнэ.

Мөн Их Монгол улсын гудамжны  авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж авто замын  хучилтын ажлыг хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top