Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотын “Хүндэт иргэн” боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар тус улсад 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх юм.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг очиход Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё  болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлсэн байна.

Айлчлалын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрх чөлөө,тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн Төрийн хүндэтгэлийн цогцолборт цэцэг өргөн, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зуржээ.

Мөн өдөр түүнд Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаа болно. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийх аж.

Тэрбээр айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Ерөнхийлөгчид бараалхана.

Мөн Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгөх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилэн Цогоо(119.40.98.162) 2016 оны 05 сарын 19

Та аргагүй ээ, тэндэхийг МҮҮН-ийг сурталчилж нэр гаргасан алдар гавъяатай болохоор

0  |  0
Top