“Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын наадам болно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 20

“Олон улсын Турк хэлний холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг “Хорвоогийн олон өнгө" олон улсын хэл, соёлын их наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болно. Харин маргааш дэлхийн өнцөг бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн соёл, урлагийн тоглолтоор наадмын үйл ажиллагаа үргэлжилнэ.

Дэлхийн 140 орны сурагч хүүхдүүдийн эх хэл, соёл заншлаа танилцуулан оролцдог тус үйл ажиллагаа нь өмнө нь зөвхөн Туркэд зохиогддог байсан бол 2013 оноос хорвоогийн олон өнгийг дэлхийн янз бүрийн газар нутаг, улс орон хүргэхээр зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top