Шалгалтаар 12 сүм, хийд зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 26

Хууль зүйн яамны шийдвэрээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн байдалд үзлэг шалгалт хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар зарим дүүрэгт хийсэн үзлэг шалгалтын мэдээ гарч эхэлж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга захирамж гарган дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад шалгалт хийж дуусчээ.  Шалгалтад 36 байгууллага орсноос үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 17, төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй тав, зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн ИТХ-д илгээсэн нэг, зөвшөөрлийн хугацаа дууссан нэг сүм хийд тус тус гарсан байна. Огт зөвшөөрөлгүй 12 байгууллага илэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.240) 2016 оны 05 сарын 26

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, Монголын ирээдүй хойч үеийнхний толгойг угааж байгаа сүм хийдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож хаах хэрэгтэй

0  |  0
Top