Guys хамтлагийн хэн нь хар тамхины хэргээр саатуулагдсан бэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Замын-Үүдийн гаалиар олны танил эрхэм их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байна" гэсэн мэдээлэл авсны дагуу тагнуулынхан очиж шалгалт хийжээ.

Улмаар шалгалтын ажиллагаанд хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан иргэнийг саатуулсан байна. Саатуулагдсан иргэний хувьд олны танил хүн гэнэ.   Одоогоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлжээ.

Хэргийн талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад "Ийм зүйл болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа" гэлээ. Харин албан бус эх сурвалжаас тодруулахад "Guys хамтлагийн дуучин байсан. Чухам хэн гэдгийг нь хэлэх боломжгүй" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(122.201.27.118) 2016 оны 05 сарын 27

shuud neriig ni heleech nuguu 3-aa hulduu chirchlee shdee. nerend ni muu shdee

0  |  0
Top