Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчдийг дэмжих ажлаа бодлогын түвшинд хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 28

Тэрбээр “Яагаад УИХ-д нэр дэвших болсон бэ гэвэл баялаг бүтээгчдийг дэмжих ажлаа бодлогын хэмжээнд тууштай хэрэгжүүлэхийг зорьж байна. Монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээгчид маань татварын дарамттай, борлуулалт буурч байна. Эдийн засгаа сэргээж ард иргэдээ тогтмол ажилтай орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгохын тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Хэрэглэгч биш үйлдвэрлэгч, Импортлогч биш Экспортлогч орон болгохын төлөө зүтгэнээ. Энэ үүднээс улс төрд орж баялаг бүтээгчдээ тууштай дэмжих ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Би баялаг бүтээгчдийг дэмжих төслийг анхлан санаачилж улс орон даяар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж 100 гаруй мянган гишүүд дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр тусмаа жижиг, дунд бизнесийн хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил давхар хийж байна” гэв.

Эх сурвалж: Itoim.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top