Залуусын 87 хувь нь улаанбурханы вакциныг хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацаа өнөөдөр дуусна. Нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 545 580 хүн хамрагдаж, 87.4 хувьд хүрчээ. Дархлаажуулалтад Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн залуус идэвхтэй хамрагдсан байна.

Энэ удаагийн дархлаажуулалтад 18-30 насны 624 000 залуусыг хамруулахаар төлөвлөсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top