Нийслэлдээ хурдны замаар давхина

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

Нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол зам. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэн, энэхүү ажлын хүрээнд нийслэлчүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 260 км шинэ замтай болсон байна. Мөн ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчлэжээ. Ингэснээр иргэд жил бүр 25.3 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа аж. Тиймээс АН-ынхан ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхээр болжээ. Тодруулбал, гүүрэн гарцуудыг шинээр барих, Улаанбаатар хотын тойрог замыг барих, Туулын хурдны авто замыг барих, тусгай замын автобусны тээврийн дэд бүтцийг барьж байгуулах, Улаанбаатар-Налайхын чиглэлд 21 км урттай, дөрвөн эгнээтэй авто замыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Туулын хурдны замыг 2018 онд ашиглалтад оруулах гэнэ.

Бүтээн байгуулалтын ажил зөвхөн үүгээр зогсохгүй. Бүх аймгуудад “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон зам дагуух сумдад хатуу хучилттай зам тавихаар болжээ. Мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэлтэй холбосон 1538.1 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор аймгуудыг 3.405.1 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ Улсын төсөв, Хөгжлийн банк болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2.210.8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулж хийж гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.57.93.102) 2016 оны 06 сарын 17

ЗӨВ ШҮҮ =D>

0  |  0
Top