СЕХ ирцийн талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт орон даяар зэрэг эхэллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12:00, 17:00, 22:00 цагуудад сонгуулийн ирцийн мэдээлэл өгөх гэнэ.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.

СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top