СХД-ийн 75 дугаар тойргийн 3-дугаар хэсгийн санал хураалт 50 хувьд хүрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийж 15 цагийн байдлаар 36,9 хувьтай байгаа талаар мэдээлсэн билээ.

Дүүргүүдийн тухайд хамгийн өндөр санал хураалттай нь Сонгинохайрхан дүүрэг байна. Тус дүүргийн 75 дугаар тойргийн гуравдугаар хэсэгт 17 цагийн байдлаар санал хураалт 50 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Одоогоор нийт 1193 хүн саналаа өгч 50%-тай байна. Бүр нарийвчилбал, (эр-524, эм-669). Насыг нь ангилбал, 18 - 25 - 194 26 - 40 -416 41 - 55 -346 56-с дээш -237 сонгогч саналаа өгч бусад дүүрэг хороодын хэсгүүдээсээ анх удаагаа 50 хувьд хүрсэн байдалтай байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top