Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэмжлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 07

МАН-ын Бага хурал 15.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, 17.40 цагийн үед өндөрлөлөө.

Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн гол асуудал нь МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулсан УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай байв.

МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжсэн уг асуудлыг Бага хурал хэлэлцээд, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ. 

Бага хуралд 202 гишүүн оролцсоноос 195 нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжжээ. 

Бага хурлаас гаргасан шийдвэрийг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бөгөөд үүний дараа томилох эсэх асуудлыг УИХ-д өргөн барина. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top