5000 цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 14

Цагдаагийн байгууллагаас АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хэрхэн хангах талаараа мэдээлэл хийлээ.

2014 оны 12 дугаар сараас эхлэн цагдаагийн байгууллага бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган, ажиллаж эхэлжээ. АСЕМ-ын уулзалтын аюулгүй байдлыг хангах цагдаагийн хамгаалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө 19 бүлэг, 125 заалттай аж. Тус төлөвлөгөөний биелэлт 98 хувьтай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

АСЕМ-ын уулзалтын хамгаалал, зохицуулалт цагдаагийн 5000 орчим албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн 1100 орчим камерыг ашиглаж буй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top