Ерөнхийлөгч Ш.Абэг угтана

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдрөөс Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. Тэрбээр өнөөдөр 15.55 цагт тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх буудалд газардаж, 17.00 цагт Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж , Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэг Чингисийн талбайд  албан ёсоор угтан авна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, Улсын Их хурлын дарга М.Энхболдод бараалхана. Харин 15-нд АСЕМ-ын уулзалтад оролцож, 16-нд буцна

Энэ удаагийн айлчлал Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013, 2015 онд тус тус Монголд айлчилж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top