Монголын өв уламжлалаас суралцах боломж олдлоо гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 15

АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Дональд Туск АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрээр “Францад болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийлсэн та бүхэнд баярлалаа. Эрх чөлөө, эрх тэгш байдал, эв нэгдлээ тэмдэглэж байсан хүмүүс энэхүү аймшигт халдлагын золиос болсон нь юутай харамсалтай вэ? Өнөөдөр Ази-Европын улс орнууд Францын ард түмэн Засгийн газартай сэтгэл зүрхээрээ хамт байна. Бид энэхүү эмгэнэлт халдлагыг буруутгаж байгаа бөгөөд цаашид халдлагын эсрэг тэмцэх болно. Бид бүхнийг Улаанбаатарт урьж энэхүү онцгой үйл явдалд оролцуулж байгаад баярлалаа. АСЕМ-ын 20 жилийг тэмдэглэх онцгой үйл явдалд оролцож байгаад талархаж байна. Мөн Монголын ард түмний баялаг, өв уламжлалын талаар суралцах боломж олдлоо.

Ази-Европын уялдаа холбоог улам илүү сайжруулна гэдэгт найдаж байна. Европ, Ази тивтэй хийж буй түншлэлдээ илүү их анхаарал хандуулдаг тэр ч утгаараар АСЕМ-ын уулзалт, хүмүүс хоорондын харилцаа холбоонд анхаарч ажилладаг. Бидэнд бие бинээсээ суралцах зүйл их бий. Ази,Европ хамтдаа дэлхийн хүн ам, ДНБ-ний 60 гаруй хувийг бүрдүүлдэг билээ.  Бид хамтдаа тогтвортой байдлыг бий болгох үүрэгтэй билээ. Бидэнд ялгаатай зүйлүүд бий, гэхдээ биднийг нэгтгэдэг зүйлс нь олон юм” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top