НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 17

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно. Тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.30 цагт шууд дамжуулах юм. Энэ удаагийн сугалааны тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд зөвхөн ebarimt.mn сайтад бүртгэгдсэн баримтуудаас азтан тодорно. 

НӨАТ-ын урамшууллыг олгох тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөвхөн бүртгүүлсэн баримтыг л сугалаанд хамруулахаар болсон бөгөөд сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэж заасан байна.

 

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

 

•    найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,

•    долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,

•    зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,

•    таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,

•    гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top