“Сандуй” номыг өнөөдөр хурна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 19

Өнөөдөр билгийн тооллын зуны сүүл сарын шинийн 15 буюу аргын тооллын 2016.07.19-ний өдөр, мягмар гараг.

Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11.00-15.00 цагт "Сандуй" ном хурна.

Энэхүү номыг уншсан хүний салхин доогуур гарахад нүгэл хилэнц ариусч байдаг хэмээдэг ба тус ном нь гэнэтийн осол аваар, цаг бусын үхэл, хэрүүл тэмцэл, гай зовлон бүгдээс авран сахих нигууртай тул монголчууд эрт дээр үеэс тус судрыг үргэлж биедээ авч яван, "Сандуй жүд"-ийн хураангуйг сүсэглэн бишрэн уншиж явдаг байжээ.

"Сандуй буюу Нууцын Хураангуй" хэмээх энэхүү номонд бурханы шашин хураагддаг бөгөөд монголчууд эрт дээр үеэсээ энэхүү номыг ихэд онцгойлон шүтэж биширсээр иржээ. Үүний нэг илрэл нь билэг төгс өвөг дээдэс маань тус номыг мөнгөн хуудасыг товойлгон алтаар бүрж урлан бүтээсэн явдал юм. Энэ гайхамшигт бүтээл өдгөө Монгол улсын эрдэнэсийн санд хадгалагдан буй бөгөөд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна. "Сандуй"-н хураангуй болох дөрвөн шад номыг та бүхэндээ хүргэе.
Дүйва санбоо лайжүн вий
Дэвшин шэгва гүнжий сан
Доржэ нянбо дүйва еи
Дэнид жомдан шаддүй сол.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top