“Их хурд”-ын морьдыг маргааш бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 22

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан болоход хоёр хоног үлдлээ.

Долдугаар сарын 24-ний өдөр Монголын шигшмэл хурдан хүлгүүд Хүй мандлын дэнжид хуран чуулна.

“Их хурд-6” уралдаанаас эхлэн азарга, их насны морьдын уралдаанаас гадна хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг санаачлан явуулж эхэлсэн. Тэгвэл морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулж, Монголын хамгийн хурдан морь тодруулах уг уралдааныг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон явуулах аж.

“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг маргааш буюу долдугаар сарын 23-нд Морин спорт, уяачдын холбоонд бүртгэж, дугаар олгоно.

Долдугаар сарын 24-ний 07.00 цагаас азарга мордох юм байна. Харин 11.30 цагийн үед их насны морьд уралдана.

“Их хурд-7” уралдааны үеэр ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харваатай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top