Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 27

“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм. 

Уг үзэсгэлэнг Blue Moon арт галерейгаас УБ хотноо АСЕМ ийн чуулга уулзалт болж буйтай холбогдуулан мөн Улсын их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан үзэгч та бүхэнд зориулан зохион байгуулж байгаа билээ. 
Тус үзэсгэлэнд залуу болон дунд үеийн түүчээ болж яваа уран бүтээлчдийн бүтээлүүдээс  гадна ахмад уран бүтээлчдийн бүтээлүүд дэлгэгдэх юм.

Энэхүү үзэсгэлэн нь 7-р сарын 02-31 ний өдрүүдэд зохион байгуулагдана

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top