Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 22

2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх зургаан настнуудыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэлд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдүүдийг хамруулна. Харин 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэх мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас өгсөн юм. 

 

Хүүхдүүдийг бүртгүүлэхэд:

1. Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь болон хуулбар

2.Эцэг эхийн цахим үнэмлэх эх хувь болон хуулбар

3. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа

4. 3х4 хэмжээтэй цээж зураг шаардлагатай юм. 

 

Энэ жил нийслэлийн хэмжээнд 27 629 зургаан настан нэгдүгээр ангид элсэн орно. Бүртгэл энэ сарын 26-ныг хүртэл явагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top