Х.Баттулгыг “Улсын баатар”-т тодорхойлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 29

Өнгөрсөн бямба гарагт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар “Рио-2016” Олимпийн тайланг хэлэлцсэнээс гадна МЖБХ-ны зарим тамирчин, дасгалжуулагчыг төрийн одон медальд тодорхойлов.

Тодруулбал, тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болсон байна.

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Ч.Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч цолд тодорхойлохоор санал нэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top