1000 оюутан хүлээн авах хүчин чадалтай, тохилог байранд оюутан суралцагчдыг бүртгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 08

            Монголын хамгийн том их сургууль-Монголын Үндэсний Их Сургууль нь боловсролын салбарт анх удаа оюутнуудын амьдрах орчинг 2 орцтой, 12 давхар, тохилог орон сууц хэлбэрээр шийдсэн 1000 оюутан хүлээн авах хүчин чадалтай, 24 цагийн харуул хамгаалалт бүхий тус байрандаа оюутан суралцагчдыг бүртгэж байгаа юм байна. Бусад их, дээд сургуулиудын орохыг хүссэн оюутан залуусыг тохилог, аюулгүй орчинд сурч, амьдрахыг урьж байгааг дуулгахад таатай байна. Мэдээллийг лавлах утас: 96901111, 88128888 гэдгийг тодотгон хэлье. Дашрамд өгүүлэхэд, Монголын хамгийн том их сургууль-Монголын Үндэсний Их Сургууль нь боловсролын салбарт өөрийн орон зайгаа бодитойгоор бий болгож, үнэтэй их хөрөнгө оруулалтыг хийж, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж ирсэн манлайлагч сургууль билээ. Тэрчлэн эрдэмд шамдаж, сурч боловсроход залуусын хувьд орчин нөхцөл хамгийн чухал гэдгийг сайн мэдэх тул, 1000 оюутан хүлээж авах тохилог байрыг барьж, босгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top