Харангын Чуука “Амьдралын бэлэг” тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Харанга хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” хэмээх тоглолтоо ирэх сарын 7, 8-нд “UB palace”-ын концертын танхимд 19 цагаас хийх гэж байна.

Тэрээр энэ удаагийн тоглолтод шинээр гаргасан "Амьдралын бэлэг", "My street" цомгуудад багтсан уран бүтээлүүдээсээ эгшиглүүлэхээс гадна түүнтэй хамтран дуулсан дуучид сонорыг тань мялаах нь ээ.

“Амьдралын бэлэг” тоглолтод бэлэг барихаар дуучин Б.Сарантуяа, А.Хишигдалай, Б.Маралжингоо, С.Наран, Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Нарка, Харанга хамтлаг, “Guys”, “Freezone” “3 охин” зэрэг хамтлагууд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх гэнэ.

Энэхүү тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Халиун, хөгжмийн гүйцэтгэх продюсераар М.Болд нар ажиллах юм байна. Сонирхуулахад тэрээр хамгийн сүүлд 2013 онд “Содон аялгуу” хэмээх содон тоглолтыг хийж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top