“Хязгааргүй” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 27

лсын Филармонийн Морин хуурын чуулгын ятгачид “Хязгааргүй” бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тоглолтоор ятга хөгжмийн яруу дуугаралтыг мэдрүүлэхийг зорьж байгаа аж. Тоглолтоор  “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг  шинэчилсэн найруулгаар тоглох юм байна. Мөн орчин цагийн шинэ бүтээлүүдийг ч тоглох аж.

Тоглолтод Э.Оюунтуяа, О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, П.Дэлгэрцэцэг, А.Жамбалсүрэн нарын ятгачин оролцох юм байна.

Тоглолт энэ сарын 29-нд 19.00 цагт УДБЭТ-т болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top