Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль санал хураалт үргэлжилж байна. Тэгвэл энэ удаагийн  ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбум төгрөг зарцуулж байна. 
 Үүнд:

  • Нэр дэвшигчийн үнэмлэх, сонгуулийн үед ажиллах шадар туслагч, ухуулагч, ажиглагч нарын үнэмлэх хэвлэхэд 43 сая төгрөг
  • Саналын хуудас хэвлүүлэхэд 3,3 тэрбум төгрөг
  • Маягт хэвлэх хүргүүлэх зардал 7,7 сая төгрөг
  • Тамга тэмдэг лац, саналын хуудас битүүмжлэн хадгалах уут бэлтгэх зардал 72 сая төгрөг
  • Автомат машиныг засварлах, зөөвөрлөх, татан авахад 2,1 тэрбум төгрөг
  • Санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулахад 241 сая төгрөг
  • Санал авах байр тохижуулах зардал 440 сая төгрөг
  • Сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал 444 сая төгрөг
  • Сургалтын зардал 462 сая төгрөг
  • Сурталчилгааны зардал 366 сая төгрөг
  • Нэр дэвшигчдийн зардлыг хянахад найман сая төгрөг
  • Сонгуулиар ажиллаж нийт баг хамт олны хоолны зардал 4,2 тэрбум төгрөг
  • Сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал 1,7 тэрбум төгрөг
  • Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал 110 сая төгрөг тус тус зарцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top