НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэлчүүдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

2016 оны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 7 цагаас эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 398 хэсгийн хороон дээр иргэдээс санал авч байгаа юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй Сүхбаатар дүүргийн 1947 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө.

Тэрээр “1992 оноос хойш 7 дахь удаагийн орон нутгийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн 152 хороонд 6 нам, эвслээс нийт 658 хүн нэр дэвшиж байгаа. Нийслэлийн МАН-аас 295 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Нийслэлчүүддээ төрийн эрх барих эрхээ эдэлж, иргэдтэйгээ хамгийн ойр байх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top