Ч.Содномцэрэн: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд Онцгой байдлынхантай хамтран ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирцийн талаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Аймгийн хэмжээнд сонгуулийн явц 19,9 хувьтай, нийслэлийн хэмжээнд 12,9 хувьтай байгаа" бөгөөд Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар 16,8 хувьтай байна" гэв.

Мөн тэрбээр сонгуулийн явцын талаар  “Ирцийн байдлыг өмнөх сонгуультай цагийн байдлаар нь харьцуулахад бага, ирц хангалтгүй байна. 

Зарим газар цастай, даваа гүвээ хаагдсан гэх зэрэг санал өгөхөд бэрхшээлтэй байгаа тухай мэдээ ирлээ. Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд бид Онцгой байдлынхантай хамтран ажиллаж байна.

Мөн сонгууль өгөх өдрийг төрөөс бүх нийтийн амралтын өдөр байна гэж заасан. Гэтэл зарим байгууллагуудаас ажилчдаа амраахгүй байна гэсэн гомдол ирсэн. Үүнийг тухайн байгууллага, салбарын удирдлагатай холбогдож, зохицуулах арга хэмжээ авч байна" хэмээн мэдэгдлээ.

 

Орон нутагт:

АймагХувь
1 Архангай 19,5
2 Баян-Өлгий 13,2
3 Баянхонгор 21,1
4 Булган 18,5
5 Говь-Алтай 22,8
6 Говьсүмбэр 20,7
7 Дорноговь 22
8 Дорнод 20,8
9 Дундговь 17,8
10 Завхан 25,5
11 Өвөрхангай 23,8
12 Өмнөговь 23,8
13 Сүхбаатар 32,7
14 Сэлэнгэ 17,7
15 Төв 22
16 Увс 18,9
17 Ховд 25,1
18 Хөвсгөл 15,8
19 Хэнтий 23,1
20 Дархан-Уул 13
21 Орхон 12,2

Нийслэлийн хэмжээнд:

ДүүрэгХувь
1 Багануур 16,5
2 Багахангай 24
3 Баянгол 14,3
4 Баянзүрх 11
5 Налайх 19,4
6 Сонгинохайрхан 11,7
7 Сүхбаатар 14,1
8 Хан-Уул 14,9
9 Чингэлтэй 12

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top