Брэд Питтийн хүү аавтайгаа уулзахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Холливуудын жүжигчин Анжелина Жоли гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нөхөр Брэд Питтээс салах болсон гэж тайлбарлаж байсан. Хосууд хүүхдүүдээ өсгөх тал дээр маргалддаг төдийгүй Брэд том хүү Мэддокстойгоо харилцаа тааруу байсан нь салах бас нэгэн шалтгаан болсон гэж олон нийт үздэг.

 

Хувийн онгоцоор зорчиж байхдаа Брэд Мэддокс хүү рүүгээ хашгичин цохиж авах шахсан гэх мэдээлэл гарч, үүнийг Лос Анжелос хотын цагдаа болон Хүүхдийн асуудал эрхэлсэн газраас шалгаж байсан. Түүнчлэн Брэд архи, мансууруулах бодисын хамаарлын шинжилгээнд сайн дураараа хамрагдаж байсан.

 

Энэ сарын найманд Брэд хүүхдүүдтэйгээ уулзах боломж гарсан хэдий ч Мэддокс эцэгтэйгээ уулзахаас татгалзжээ. Бранжелинагийн том хүү Мэддокс өдгөө 15 настай бөгөөд Анжелина Брэдтэй болзож эхлэхээс  хоёр жилийн өмнө  хүүгээ Тайландаас өргөж авч байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.68.19) 2016 оны 10 сарын 21

хэлж яриад ойлгохгүй байгаа хүүхдэд эцэг хүн алагны амт үзүүлэх л хэрэгтэй, Америкд хамгийн тэнэг нь буруу зүйл хийгээд байгаа хүүхдээ эцэг эх нь гар хүрэх эрхгүй

0  |  0
Зочин(202.9.40.105) 2016 оны 10 сарын 20

Мал тэжээвэл ам тосдоно. Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг л болж дээ. Хаанахын ямар юм нь мэдэгдэхгүй шээс даварна гэдгийг үзүүлжээ.хахаха :D

0  |  0
Top