Лейди Гага: Цахим орчин харилцааг сүйрүүлдэг

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Сүйт залуу Тайлор Кеннигээсээ салсан хэдий ч үргэлж хайрлах болно хэмээн хэлсэн дуучин Лейди Гага цахим ертөнцийг шүүмжлээд авчээ.

Түүний олон танил цахимаар буюу инстаграмаар танилцдаг болсон бөгөөд үүнийг буруу зүйл хэмээн дүгнэж байна. Тэрбээр амьд харилцааг илүү эрхэмлэдэг бөгөөд хамтдаа суугаад, нүд рүү нь хараад нэг нэгнээсээ мэдэхийг хүссэн зүйлээ асууж, ойлголцох нь амар байдаг гэсэн юм. 

Орчин үед аливаа зүйл цахим ертөнц дотор өрнөдөг болсон нь хүмүүсийн хамгийн чухал харилцааг эвдэж буйд харамсдаг гэнэ.  Фейсбүүк харилцааг сүйрүүлдэг, инстаграм харилцааг сүйрүүлдэг, твиттер харилцааг сүйрүүлдэг хэмээн хэлсэн дуучин бүсгүйн хувьд, онлайнаар өөрийн мэдэрч буй зүйлийг харилцагч этгээддээ дамжуулж ойлгуулж байгаа нь миний дуунд гардаг шиг төгс төгөлдөр хуурмаг зүйл юм хэмээв. 

30 настай Гагагийн хувьд алдартай дуучин болсноос нь хойш хувийн амьдралд нь ихээхэн өөрчлөлт гарсан тухай хуваалцсан юм. Өмнө нь гудмаар чөлөөтэй алхаж, дуртай зүйлээ хийж чаддаг байсан бол одоо хүмүүс таарахаараа селфи, снапчат авахуулахыг хүсдэг. Өнөө л цахим ертөнцдөө тавих гэж. Тэд Гага гэж ямар хүн бэ гэдгийг мэдэхээс илүү алдартан гэдэг утгаар нь харьцдаг хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top