NBA-н од эхнэрээсээ саллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 22

NBA-н од асан Скотти Пиппен эхнэр Ларсагаас салах өргөдлөө энэ сарын 18-ны өдөр Флорида мужийн шүүхэд өгчээ.

Скотти 51 настай, Ларса 42 настай бөгөөд 1997 онд гэрлэсэн юм. Тэд Софиа, Жастин, Престон, Скотти нарын дөрвөн хөөрхөн хүүхэдтэй. Харин сагсан бөмбөгийн од өмнөх гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй аж.


19 жилийн хамтын амьдралаа төгсгөж гэрлэлтээ цуцлуулах болсон гэж Ларсагийн төлөөлөгч ийн мэдэгдсэн байна. Тэрээр: 

“Хэдий салсан ч Ларса Скоттитойгоо хүүхдүүдээ хамтдаа өсгөнө гэсэн бодолтой үлдэж байгаа.

Тэрээр гэр бүлийнх нь хүнд хэцүү шилжилтийн үед хувийн амьдралынх нь талаар эелдгээр асуусан хүн бүхэнд, хэвлэл мэдээллийнхэнд ч талархал илэрхийлсэн” хэмээн мэдэгджээ.  

Өнгөрсөн сард Нью Йорк хотын загварын долоо хоногийн арга хэмжээний улаан хивсэн дээгүүр охин Софиатайгаа алхаж байсан хосуудын салалт олныг үнэхээр гайхашруулаад байгаа юм.


Ларса “Миамигийн жинхэнэ гэрийн эзэгтэй” реалити шоуны оролцогч бөгөөд Кардашианы гэр бүлийн дотны найз нь аж.

 

Тэрээр 6-р сард Хлое Кардашианы 32 насны төрсөн өдөрт оролцсон, мөн Куртней Кардашиантай 7-р сард Бахама руу аялснаас тэдний хэр дотно найзууд гэдэг нь харагдана.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top