Орон нутагт энэ сарын 29-нд ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 23

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ний өдөр явагдсан ч ирц хүрээгүйгээс 135 тойрогт нэмэлт санал хураалт өнөөдөр эхэллээ.

Үүнээс Аймагт 57 тойрог, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулж байгаа юм.

Мөн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулахаар болжээ.

Харин Нийслэлд дахин санал хураалт явагдахгүй. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Нэмэлт санал хураалтыг өнөөдөр буюу Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явуулна. Нэмэлт санал хураалтад зөвхөн тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй иргэд оролцоно.

Өмнө нь санал өгсөн иргэн дахин санал өгөхгүй юм.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т дахин санал хураалтыг нэр дэвшигчдийн санал тэнцсэн хэсгүүдэд явуулна хэмээн заасан байдаг.

Ийнхүү дахин санал хураалтыг энэ сарын 29-ний өдрийн Бямба гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдах юм. Дахин санал хураалтад тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэд саналаа өгнө.

Нэмэлт болон дахин санал хураалт явагдах хэсгүүдийг http://gec.gov.mn/uploads/page/80d7b714dcbcf3a696cfe6e6cacf718c.pdf дарж харна уу.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sarka(59.153.113.142) 2016 оны 10 сарын 23

19nii songuuliar bayngol duuregt horoonii ajiltnuud n songuulia ardchilsan namd uguud huudsaa avchirch ug daraa n guril budaa taraana geed yvj bsan.

0  |  0
Top