Трамп ялагдсан тохиолдолд буцаж хэвийн амьдралдаа ороход хэцүү

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн сүүлчийн халз мэтгэлцээн хамгийн зөрчилт байдалтайгаар өндөрлөсөн билээ. Энэ нь, өрсөлдөгчид бие биендээ халз цохилтууд өгснөөс ч биш, харин Лас-Вегаст сонсогдсон хоёр мэдэгдлээс улбаатай юм. 

Хамгийн гол сенсаци нь, Трамп ялагдсан тохиолдолд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй ухааны юм ярьсан бөгөөд ингэснээрээ тэрээр тодорхойгүй сонголттой байгаа хүмүүсийг сүрдүүлэх гэсэн бололтой. 

Хоёр дахь гол мэдэгдэл нь, Хиллари Клинтон Трампыг Путины утсан хүүхэлдэй хэмээн нэрлэсэн явдал байв. Экс тэргүүн хатагтай өмнө нь Трампын эсрэг үг хэлэхдээ аль болохоор шууд цохохоос зайлсхийж байсан билээ.

Гэвч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн Трампын үгийг бодвол Клинтоны хэлсэн үгэнд хэвлэлийнхэн төдийлөн их ач холбогдол өгөөгүй аж. 

Трамп Клинтоныг худалч хуурамчаар нь дуудан, хэрэв өөрөө ерөнхийлөгч байсан бол Хиллари хатагтайг аль хэдийн шоронд суулгах байсан гэжээ. Клинтон хариуд нь, Трампыг цөмийн товчлуур руу дөхүүлэх аргагүй аюултай этгээд гэсэн юм. 

Путины тухай сэдэв АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын нэгэн чухал хэсэг болж, хамгийн сүүлчийн халз мэтгэлцээн дээр Оросын төрийн тэргүүний нэр ус сонсогдсон хэсэг нь илүүтэй их хурц тод, сэтгэл хөдлөл ихтэй болж өнгөрсөн билээ. 

Дональд Трамп ялагдсан нөхцөлд тэрээр улстөрийн тавцангаас буулгүй, Клинтон болон түүний засгийн газрын “мөнхийн шүүмжлэгч” болох төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top