Улсын мөнгийг хий дэмий үрэгдүүлдэг 100 гаруй байгууллагыг татан буулгана

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн хуралд улсын төсвийн хөрөнгөнд гар дүрдэг албан тушаалтнуудтай хатуу тэмцэх төлөвлөгөө танилцуулжээ. Тэрээр эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх явдал төрийн хамгийн гол зорилт болсон гэж цохон тэмдэглээд, улсын төсвийг луйварчдын гараас хамгаалах тодорхой төлөвлөгөөг хэлэлцүүлсэн аж. Төлөвлөгөөнд улсын мөнгийг хий дэмий үрэгдүүлдэг 100 гаруй албан байгууллагыг энэ ондоо багтаан цомхотгох зорилт туссан байна. Аль салбарт үргүй зардал хамгийн их гарч байгааг судалж үзэхэд батлан хамгаалахын салбар тэргүүлсэн байна.   

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.25.234) 2016 оны 10 сарын 24

2016.10.24

0  |  0
Top