Хөгжмийн зохиолч Г.БИРВАА гуайн нэрэмжит дуу дуулаачдын улсын уралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Баянхонгор аймагт Монгол улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч  Г.Бирваа гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Нарны дуулал” нэртэй дуу дуулаачдын улсын уралдаан Хонгор нутгийн тэнгэр дор эгшиглэж байна. 

Уралдаанд 16 аймгийн уран бүтээлчид болон Монголын бүх урлаг соёлын байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой. Мэргэжлийн болон, сайн дурын, хүүхдүүд гэсэн гурван ангилалтайгаар уралдааныг явуулж шүүн шалгаруулна. Мөн Бирваа гуайн шавь, урлаг судлаач С Ёндонбал гуайн багшийнхаа амьдрал уран бүтээлд зориулан бүтээсэн гурван боть номын нээлтийг орон нутагтаа хийжээ.  

Хэнтийн Батхүү
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top