Ц.Нямдорж: Энэ мафийн бүлэглэл Монгол төрийн толгой дээр суухыг хүлээн зөвшөөрөхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж маш ноцтой зүйлийг ярьсан юм. Энэхүү ярианд олон ноцтой баримтууд хийгээд “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг хувьчилж авсан гэх бүлэглэлийн талаарх сэрдхийлгэм дүгнэлтүүд багтсан нь анхаарал татаж байлаа. Ингээд түүнийг яриаг ямар ч нэмэлт хачиргүйгээр бүрэн эхээр нь буулган та бүхэнд хүргэж байна.



 

Ц.Нямдорж: Энэ О.Орхон их том байна. Худалдаа хөгжлийн банкийг ярихаа больё оо, тэгэх үү гээд л. Хамгаалалт мундаг байгаа учраас “аархаад” байгаа юм, эд нар. Их л галзуурч байна даа, та нар. “Олон хавар нэгэндээ” гэгчээр ард түмэн та нарыг дийлнэ. Засгийн газрын хуралдааны 13-ны өдрийн тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, ХХБ-ны зөвлөх Н.Мөнхбат, ХХБ-ны хуульч Ц.Пүрэвтүвшин гэж. Эдгээр хүмүүс Засгийн газрын хуралдаанд орсон гэж тус өдөр тэмдэглэсэн байна. Одоо тэгчихээд ХХБ гэж битгий ярь, Ц.Пүрэвтүвшин манай хүн биш болчихсон гэж чи түрүүн хэлсэн.

Эд нар юу хийгээд байна вэ гэхээр цэвэр мафиозийн аргаар арилжааны банкны хадгаламжийн мөнгөн дээр тоглож байгаа улс. Нэг талдаа банкны гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалтай нөгөө талдаа хулхи компанитай. Тэгээд хадгаламжинд байгаа мөнгийг хульхи компани руугаа шахдаг, цаад талд нь луйвраа хийдэг, улстөрчдийг лоббиддог, хахуульддаг. Ийм замаар л та нар амьдарч байгаа шүү дээ.

Анод банк гэж ийм үйл ажиллагаа хийдэг банк байж байгаад дампуурсан. Бас баахан хувийн компани хажуудаа байгуулж түүн лүүгээ хадгаламж шахаж байгаад сүүлдээ унасан. Та нар ийм л юм хийж байгаа шүү дээ. Харин одоо чи энд ирчихээд их л томрох юм.

Зургаадугаар сарын 13-ны өдөр Ч.Сайханбилэг “Ташкентын уулзалтаар тэр гурван улсын төрийн тэргүүнээ (үүнд ОХУ Ерөнхийлөгч В.Путин, МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг онцлов) зогсоож байгаад гарын үсэг зур. Үйл ажиллагаагаа ингэж явуулбал зөв болно гэж байсан. Аймар байгаа биз. Гурван улсын төрийн тэргүүнийг зогсож байгаад гарын үсэг зур гэж даалгавар өгсөн байна шүү дээ, Ч.Сайханбилэг. Энэ О.Орхонд өгч байгаа даалгавар нь тэр. Ийм л юм хийсэн шүү дээ, та нар.

2009 онд батлагдсан Засгийн газрын хуралдааны дэг гэж байна. Нэгдүгээр сарын 7-ны дэг: Хуралдаанаар хэлэлцүүлхийг санаачилсан Засгийн газрын гишүүн уг асуудлыг дор дурьдсан журмын дагуу санал авна гээд санхүүгийн болон хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулах гэж байгаа юм. Заавал санал авна гэж байгаа юм шүү. Ийм юм байхгүй, үүнийг хийгээгүй гэдгээ түрүүн Ч.Сайханбилэг түрүүн хэлээд гарлаа.

Би ажлын хэсгийн, ажиллах хүрээг нь хэлэх гэж байна. ХХБ-ийг тойрсон улстөрчдийн лоббитой луйвирыг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Төмөрлөгийн үйлвэр, Цементийн үйлдвэр, “Эрдэнэт”-ийн, “Монгол Росцветмент” компанийг яаж авсан талаар шалгах хэрэгтэй. Мөн III, IV цахилгаан станц, Багануур компанийг яаж авах гэж байгааг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Энэ хүрээнд энэ банкны асуудал яригдана. Өөр арга байхгүй. Та нар тэр н.Эрдэнэбилэг гээд байгаа хүнээ үзүүлээдэх. Тэр нууц ноёнтноо гаргаад ир. УИХ-д аваа ир, яасан их нуугддаг юм, тэр эзэн чинь. Энэ хүний чинь нүүрийг үзмээр байна. Энэ Монгол Улс Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн мэдэлд тэр чигтээ шилжлээ л дээ.

Эзнээ үзчихээд үхмээр байна шүү дээ ОРХООН. Миний эзнийг чи надаа нэг үзүүлчихээч. Юунд нуугаад байгаа юм та нар. Ийм бодолтой монгол хүн айл гэр болгонд байна шүү дээ. “Даварсаар, даварсаар Дагвын оронд орно” гэдэг л болоод байх шиг байна.

Энэ зөвхөн эдийн засгийн ганц үйлдвэрийн асуудал биш ээ. Энэ нь Монголын ард түмний цаашдын амьдралын хэв маягийн асуудал яригдаад байгаа юм. Энэ мафиозийн бүлэглэл мөнхөд Монголын төрийн толгойд сууж, хүссэн болгоноо хийхийг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл үгүй юу гэдэг талаар яригдаж байгаа юм. Өөр нэг их асуудал байхгүй.

АНУ-ын арилжааны том банкууд ингэж аж ахуй нэгжүүдийг цөлмөж байна уу? Ингэж газар нутгийг цөлөмж байна уу? Ингэж улс төрчдөөр хүссэн шийдвэрүүдээ гаргуулж байна уу ?

Одоо энэ Сүхбаатарын талбайн урд хэсгийг бас эдний эзэн нэг компани байгуулж байгаад авчихсан. Тэр компанийн өрөөнд очихоор хүн байдаггүй. Цоожтой хаалга байна гэж зурагтаар гарч байна лээ. Мөн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг авсан, 34 км зам шахсан компани гээд бүгд тэр эзний хийсэн ажил 3.4 сая доллараар зам тавьж байгаа юм. Түүнийгээ эргүүлээд төрд зарж байгаа юм. Зарах биш, шахаж байгаа юм. 500 сая долларын баталгааг Засгийн газар энэ банкинд гаргаж өгсөн.

Тус Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд “жүжиг”-ийг тувт ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, ХХБ-ны хуульч Ц.Пүрэвтүвшин хоёр л ярьсаар байгаад дуусгасан. Д.Эрдэнэбат нэг танилцуулга хийсэн. Бусад бүх яриаг энэ хүмүүс хийгээд санасанаа гүйцэлдүүлээд гаргасан.

Би сая Ч.Сайханбилэгийн ярианаас нэг юманд их гутарлаа. Энэ ХХБ-аас долоон дор Засгийн газартай байжээ гэдгийг ойлголоо. Бид чадахгүй байсан чинь эд явсаар байгаад хийлээ гэж хэллээ. Мөн тэр “Ростех” гэж компанийн захирал нэг хүн бичиг явуулсан байна лээ. Тийм нэг хүн бичиг явуулангуут Монгол Улсын Засгийн газар ямар ч гарц байсангүй гээд бүх хүссэн шийдвэрийг нь гаргаж өгсөн байна. Ийм байж болох уу ?

Шаардлага гарвал Монголын эрх ашиг хөндөгдөх юм бол онц байдал зарлаж, бүх удирдлагыг гартаа авах эрхтэй Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн шүү дээ. Ингэж Монголын Засгийн газрыг, төртэй нь хамт доромжилж болох уу? Сайхан доромжилчихоод гарлаа шүү.

Бид чадахгүй байсан юм. Харин ХХБ-ны хэдэн сайн эрчүүд чадсан юм. Нөгөө талаас бичиг хүрээд ирсэн юм. Бидэнд өөр сонголт байгаагүй учир бид буугаад өгчихсөн. Хууль гэрээгээ зөрччихсөн, гэхдээ яахав УИХ дараа нь болох байлгүй гээд л гарч байна шүү дээ. Шившиг ээ !!!

Ийм Ерөнхий сайдтай, ийм засагтай байхыг үздэг л юм байна.

Би С.Эрдэнэ гишүүнд бас ажил хэргийн санал хэлэх гээд байгаа юм. Ардчилсан намын гишүүдээс оруулсан нь дээрээ. Мөн С.Жавхлан гишүүн, О.Баасанхүү гишүүн нарыг оруулаад бүх юмыг нүдээрээ үзээд, улс төржилгүй үнэнийг нь үзчих хэрэгтэй.

Ж.Батзандан руу та нар ямар муухай дайрч байна вэ та нар. Орхон та нар энэ хэвлэл мэдээллийнхэнд өгдөг мөнгөний хэмжээгээ нэмээрэй. Намайг дайрч доромжлуулах, Ж.Батзанданг дайрч давшлуулах энэ мөнгөнийхөө зардлын төсвийг нэмэгдүүлээрэй.

Хэвлэл мэдээллийнхэнд ч хандаад хэлье. Та нар энэ хүмүүсээс авдаг мөнгөнийхөө хэмжээг их өндөр болго. Мөнгийг нь санхүүжүүлж байгаа нь та нар. Та нар мэтийн энэ сонингийн алуурт мань мэт нь оногдохоо байчихсан юм, мэдэж ав за !!!

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdenee(122.201.22.5) 2016 оны 10 сарын 31

zarim neg hun ni ingej hevlel medeelleer hutsaj mongolchuudiig taltsuulj heniihen zov gedgiig medehgui humuus tal2 tiishee taltsaal bi odoo alniig zov hutsaj bgaagch medhee blaa.araas ni mongolchuud 1911 1921 1990 onii huvisgal ardchilal garhaas omno temtsej yalj bsan shig temtsehgui bgaa ym chin oor hen to :-@ riinhoo toloo yavhiin be. :| \:D/ :-@ :-j :-j :-@ :-@

0  |  0
харамсагч(49.0.204.195) 2016 оны 10 сарын 29

элбэгдоржоо таны шүтэж бишрээд байдаг АНУ-д чинь банкний зээлийн хүү хэд байдаг юм бэ? монголын зээлийн хүү жилийн 24% байдаг гэсэн АНУ-д үүнээс лав их биз монголын хоёр зуу гаруй гэр бүлээс бусад нь зээлд дарагдаад байгааг та юу гэж үздэг вэ?

0  |  0
jambo(119.40.97.114) 2016 оны 10 сарын 27

Nyamdorj guai shig olon hun bval Mongol Uls huchirhegjineshdee

0  |  0
Гармаа(217.91.250.26) 2016 оны 10 сарын 27

Ард нь нуугдсан хулгайч муур шиг ерөнхийлөгчөө огцруулаачээ

0  |  0
2016(103.26.193.124) 2016 оны 10 сарын 27

ххб- гэх мафи -г шалга. анодын араас орно доо. :-t :-q

0  |  0
bat(103.212.117.53) 2016 оны 10 сарын 26

Nyamdorj gj yu hsen yum. dandaa shantaaj hj hvmvvsiin tolgoi ergvlhe blliosoi .orondo hyyli zasaj uurtu haystai bollo uur yum bii bilvv. 1000,1000,zalyysiig jijighen aldaan deer shorond yawyylana.urshuuliin garah geheer boliylana.niigmiig shoronjyylaj bga hyyliin awtor shvv.gadnii umchiig awaad irsen xxb saihan bile 2 thank you good like

0  |  0
Jak(27.123.214.90) 2016 оны 10 сарын 26

Nyamdorj gishvvn vnen yarij bna demjij bna

0  |  0
zochin(202.9.42.95) 2016 оны 10 сарын 26

mapiin ezdiinni xeleed bai daraani yiyig uls tur xiilgvi xuuliar ard tvmneeree shiidvvlie

0  |  0
Зочин(139.5.217.244) 2016 оны 10 сарын 26

ХХБ-ны энэ луйврын цаана Бадамжунай гэж новш бий. Түүнийг тонилгохгүй бол мафийн толгойлогч ард түмнийг улам л ядууруулна.

0  |  0
зочин(202.9.41.22) 2016 оны 10 сарын 26

Монголын хөрөнгүүдийг хувьчлал нэрээр авчихна дөө. Ардчиллын буянаар соц нийгэмийн бүх хөрөнгийг авч чадлаа. Сайханбилэг улсын хөрөнгийг бүлэглэлүүдэд өгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Сайн хувьчлаад бай сайн идээд авья байз

0  |  0
зориг(103.212.118.44) 2016 оны 10 сарын 26

Энэ нам дамнасан мафи гээд байгаа хүмүүсээ заралаад нэг талдаа гараад ард түмний дэмжлэг аваад улсаа цэвэрлий үгүй жижигхэн улс төр хийж байгаа бол хэрэггүй

0  |  0
Jimi(202.9.42.168) 2016 оны 10 сарын 26

Hulgaich yronhiilegchtei uls bolchohood l bn

0  |  0
MGL(202.131.249.2) 2016 оны 10 сарын 26

NYAMDORJOO HULGAICH NARIIG HANDIIG NI HAGA DARAARAI GEJ HELMEER BNA ,AMJILT

0  |  0
Nara(103.229.123.36) 2016 оны 10 сарын 26

Saihanbileg Mongoloos zailaachee

0  |  0
enkhee(203.91.115.38) 2016 оны 10 сарын 26

Bugdig shalgah heregtei.Ard tumen ur hoishdoo eh oron gazar nutgaa uldeehin tuld

0  |  0
zochin(203.91.115.38) 2016 оны 10 сарын 26

Nymdorj tanid Ard tumen itgej bna

0  |  0
туяацацраг(122.201.24.102) 2016 оны 10 сарын 26

Эхэллээ бишээ одоо бүр бүгдийг нь идээд юу ч үлдээгүй. Тэрбайтугай 3,4 -р цахилгаан станийг бас авсан гээд байна.

0  |  0
zichin(27.123.214.113) 2016 оны 10 сарын 26

Nyamdorj guaig demjij bna

0  |  0
АРД(202.9.42.222) 2016 оны 10 сарын 26

ӨМНӨ НЬ ХУВЬ ХҮМҮҮС ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУЙВАЛДАЖ ИДДЭГ БАЙСАН БОЛ ОДОО ТӨР ИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ХУЙВАЛДАЖ НАМААРАА БАЯЖИЖ ТӨРИЙГ ГАРТАА АТГАХ ЗОРЛИГО БҮХИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛЭЖ БАЙНА УДАХГҮЙ МАГАДГҮЙ ДАРАА ДАРААГИЙН УЛС ТӨРИЙН НАМУУД ЭНЭ АРГА РУУ ЭРЭЭ ЦЭЭРЭГҮЙ УРАЛДАН ОРЖ МАГАДГҮЙ БАЙНА СУУРИЙГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ БОЛОН АРДЧИЛСАН НАМЫН САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БОЛОН БУСАД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АРД ТҮМНЭЭС ЛУЙВАРДАЖ АВСАНААР ЭХЭЛЛЭЭ. ЦААШИД УЛС ОРНЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ДАМПУУРАЛД ОРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

0  |  0
geded(103.212.117.53) 2016 оны 10 сарын 26

Nyamdorj chad hiiwel amidraliin jargaltai udriin 1 bh blnoo

0  |  0
ИРГЭН(103.57.92.74) 2016 оны 10 сарын 26

БОЛЬЁ ОО X(

0  |  0
СОНГОГЧ(103.229.121.201) 2016 оны 10 сарын 26

ЭНЭ ХҮН МОНГОЛ УЛСЫГ МАФИТАЙ БОЛТОЛ НЬ ХУУЛИЙН ТОЛГОЙ ДЭЭР СУУСАНДАА ТАНЫ ӨӨГШҮҮЛЭН ДЭМЖИЖ ХИЙСЭН АЖИЛ БИШ ҮҮ ИНГЭЖ Л ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

0  |  0
ҮҮНИЙГ СОНС(43.242.243.217) 2016 оны 10 сарын 26

ЭНЭ ХҮН ШИГ БАЙГААРАЙ ДАА ӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ ЭНЭ ЭРДЭНИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ЭРДЭНЭ БИЗНЕС ХИЙЖ ТОМОРСОН ГЭЖ СОНСООГҮЙ Л ЮМ БАЙНА. НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨР ИХ ТОГЛОСОН ХҮН ДЭЭ.ШОНХОР ТАУР ХАНДГАЙТАД БАРЬСАН САГСАН БӨМБӨГИЙН ОРДОН БОЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ БАНКУУДАД ХҮҮ БАГАТАЙ БАЙРЛУУЛЖ ЗӨРҮҮ МӨНГӨӨР НЬ Л БОССОН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД ШШНИЙГ МЭДЭЖ АВААРАЙ

0  |  0
zocxhin(139.5.219.105) 2016 оны 10 сарын 26

hyamdorj gyai. ta urt nasalj luivarchdiig taslan zogsooj bh boltugai. bie hamgaalagchtai boloh heregtei.

0  |  0
2016(103.26.195.107) 2016 оны 10 сарын 26

гахайн толгойт эрдэнээ өөрөө бас дээрэмчин. эрдэнэтийн асуудал руу орохоор өөрийнх нь хулгайг нөгөөдүүл нь сайхан гаргаж ирнэ дээ. :-t :-t :-bd :-bd :-h :-h

0  |  0
Top