Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсооно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 зүйл хэсэгт заасан 374 хэрэгт 403 иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болох нь тогтоогджээ.

Мөн эрүүгийн 93 хэрэгт сэжигтэн, яллагдагчийн гэм буруутайг нотлох баримтаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бол эрүүгийн 139 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт шилжүүлсэн байна.

Үүнээс харахад хэрэгсэхгүй болгосон хэрэг нь шүүхэд шилжүүлсэн хэргээс 33 хувиар их байна.

Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг сайн шалгаж үзэлгүй үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг юм. Тиймээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, эрүүгийн хэрэг үүсгээд дарамталдаг, нэг талыг барьж шалгадаг, танил талдаа үйлчилдэг, хууль зөрчдөг, олон арван сар шалгадаг явдлыг таслан зогсоож, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shuvuuhai(185.66.195.64) 2016 оны 10 сарын 31

Olon nohor solij tedniihee horongiighuraaj sursan avgai nar mordon,prokuroruudad hahuuli ogch,esvel orh tolgoilson eej jujiglej uilj unjij huniig daramtluulj eruu uusguulj ed horongogiig n avah geree hiisnii daraa gomdolgui gej jujig tavidag moda delgereed ugaaj bna

0  |  0
shuvuuhai(185.66.195.64) 2016 оны 10 сарын 31

Olon nohor solij tedniihee horongiighuraaj sursan avgai nar mordon,prokuroruudad hahuuli ogch,esvel orh tolgoilson eej jujiglej uilj unjij huniig daramtluulj eruu uusguulj ed horongogiig n avah geree hiisnii daraa gomdolgui gej jujig tavidag moda delgereed ugaaj bna

0  |  0
zochin(139.5.217.168) 2016 оны 10 сарын 27

hurungutei hun notoi bolodl shalguulj bgaa ste yuun ter hun teneg bas nogui bsan bol munguuu ugud garahuu teneg yum bodoj stegej suuhiin

0  |  0
Бурмаа(217.91.250.26) 2016 оны 10 сарын 27

Элбэгдоржийн шинэчлэл энэ мөн. Хөрөгөтэй хүнийг дарамталж шалгаж шоронд хийгээд мөнгөө авад хэрэгсэхгүй болгодог. Дорлигжав гаршсан байлаа. Засгийн ордны зүүн талын өндөр байшинг тийм мөнгөөр боссон гэж хүмүүс бичдэг ярьдаг энэ үнэн. Шалгаач ээ

0  |  0
иргн(202.179.23.166) 2016 оны 10 сарын 26

худлаа даа.

0  |  0
Top