Д.ГЭРЭЛ: 100.000 доллар хүрч байгаа Шонхор шувууг Д.Оюунхорол сайд үнэгүй бэлэглэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Өндөр үнэтэй шонхор шувууг гадагш нь гаргаж, худалдаалах, бэлэглэх явдал сүүлийн үед ихэссэн. Энэ талаар Монголын Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Б.Хурцгэрэлтэй ярилцлаа.

- Сүүлийн үед эдлэг шонхорыг гадагш нь ихээр гаргах болсон. Үүний тухайд та бодлоо хуваалцаач?

- 2015 оны тавдугаар сарын 5-ны УИХ-ын Байнгийн хорооны хуралдаан дээр шонхор шувууны асуудлыг хөндөж эхэлсэн. Учир нь урьд жилүүдэд хууль бусаар гаргадаггүй байсан. Ингээд шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон, таван жилээр арилжааны зориулалтаар гаргахыг хориглосон юм. Хориглосныхоо дараа шинжлэх ухааны зориулалтаар бэлэглэж эхэлсэн. Тухайн үед би тэр хурал дээр “Доод тал нь 20.000 ам.доллар хүрэх шувууг яагаад зарж, мөнгө болгохоос татгалзаж байна вэ? гэж асуусан. Энэ буруу гаргасан тогтоолоо хүчингүй болгож арилжих хэрэгтэй гэдгийг хэлсэн”. Гэтэл миний үгийг авч хэлэлцээгүй. Хэрэв шонхор шувууг хуулийн дагуу 20.000 ам доллараар зарвал 11.700 ам.доллар нь улсад орно. Цаана нь үлдсэн 8.300 ам.доллар нь аж ахуй нэгжид олгогдох байтал үүнийг хаасан шийдвэрийг гаргасан. Энэ нь яг ямар шалтгаанаар хориглож байгаа нь тодорхойгүй байгаа юм. Үүний цаана мөнгө олох гэсэн хардлага байна уу гэж харж байна.


- Таны хувьд журманд байгаа мөнгөн дүнгээсээ илүү их мөнгөн дүнгээр үнэлээч ээ гэж байгаа юм уу?

- Тйимээ. Журман дээр байгаагаар 11.700 ам.доллар нь улсад орох мөнгөн төлбөр, хэрэв цаашаа зарвал доод тал нь 20.000-60.000 доллар хүрнэ. Гадаадын хэвлэл мэдээллээр харин янз бүрийн байдлаар үнэ ханшийг нь тогтоосон байсан. Саяхан ОХУ-ын нэгэн сэтгүүл дээр Буриадад дөрвөн шонхор шувуу барьсан хүмүүсийг хорьж, ямар байдлаар яаж зарах гэж байсныг нь илрүүлсэн. Тэд нэг шонхор шувууг 100000 ам.доллараар зарах гэж байсан.  Тйимээс ийм үнэд хүрч байгаа амьтныг яагаад бэлэглэж байна вэ гэсэн асуудал хөндөгдөж байна. Нүүдлийн амьтад гээд хамаагүй бэлэглэж, ашиглаж  болно гэж ойлгоод байх шиг байна. Нүүдлийн амьтдыг хамгаалах Конвенц гэж байдаг. Нүүдлийн амьтдыг зарж болно. Гэхдээ үүнийг ашиг олох зорилгоор хийх хэрэгтэй. Мөн аргаль, угалз гэх мэт амьтныг арчлаад, агнуурын нөөцтэй болсон үед нь агнадаг байх хэрэгтэй юм.  Тухайлбал, торпины нөөц буюу өтөлж өвгөрсөнийг нь ном журмын дагуу агнах нь чухал байна.

- Хэдэн эдлэг шонхорыг гадагш нь бэлгийн журмаар гаргасан бэ?

- 2015 оны долоон сарын сүүүлээр надад сонсогдсоноор эдлэг шонхор хэдийг бэлэглэхийг Д.Оюунхорол сайд нууцаар С.Баярцогтод хүргүүлсэн байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар л гэхэд 200 гаруй шонхорыг бэлгийн журмаар гаргасан. Энэ жил дахиад 200 гаруйг нэмж гаргасан юм. Ингээд миний тооцоолсоноор  400 гаруй шонхорыг гаргаснаар 9.6 тэрбум төгрөг авах ёстой болж байгаа юм. Гэтэл  зөвхөн 6.400.000 төгрөг авсан байдаг. Ингэж болохгүй. Үүнийг бэлэг гэхгүй. Энэ нь бид дотоодоо авилга өгч авч чадахгүй болохоор гадны хүнээс авилга аваад, эрх мэдлээ ашиглан эдлэг шонхорыг хямдруулж өгөөд байгаа хэрэг болж байгаа юм. Энэхүү асуудлыг шалгуулахаар би АТГ-т хандан албан бичиг хүргүүлээд байгаа.

- Хулгайн анчид шонхор шувууг ихээр барьж гаргаж байна гэсэн асуудал сүүлийн үед хөндөгдөх болсон. Энэ тухайд?

- Энэ асуудалтай би нээх орооцолддоггүй. Мэдээжийн хэрэг дээгүүрээ бэлгийн журмаар, далд хэлбэрээр ашиг олж байхад доогуураа гүйдлээ олохгүй нь тодорхой. Бүгд шонхор шувууг өндөр үнд хүрнэ гэдгийг мэддэг. Шонхороор гөрөөлөх соёл нь Монголчуудын томоохон соёлын өвд ордог. Тиймээс энийг сэргээе, эдгээр шонхор шувууг барьж байгаа хүмүүст жилд хэдэн шонхор барих зөвшөөрлийг нь олгооч гэхээр өгдөггүй. Өгөх болохоор Монгол хүнд нэг шонхор шувуу барих зөвшөөрлийг 3.200.000 төгрөгөөр өгдөг. Гэтэл Бүргэд барих зөвшөөрлийг 100.000 төгрөгөөр өгчихдөг. Шонхор барих зөвшөөрлийг яагаад боож, хаагаад байгаа нь тодорхойгүй байна. Бид шонхорын өв соёлоо дэлхий нийтэд таниулах хэрэгтэй. Монгол Улс, Араб улстай  хамтран НҮБ-ын ЮНЕСКО-д Шонхорын өв соёлыг бүртгүүлсэн. Үүнийг хүн болгон мэддэггүй. Уул нь манайд шонхор шувууг гаршуулаад сургаж, тэжээдэг залуус байдаг. Гэхдээ энэ нь нууц байдалд байдаг. Хэрэв мэдэгдвэл хулгайн хэргээр барьж хоригдох дээрээ хүрдэг. Торгуульд нь 16 сая төгрөгийг хэд дахин нугалж төлөх болдог.


- Өмнө нь манай орон шонхорыг гадагш нь бэлэглэдэггүй байсан. Энэ бэлэглэх ажил хэзээнээс эхэлсэн бэ?

- Энэ жил дахиад 100 шонхор гаргана гэсэн мэдээлэл байгаа. Урьд С.Оюуныг сайд байхад ингэж олныг гаргадаггүй байсан. 30, 40-ийг шинжлэх ухааны зориулалтаар гаргахад нь би “ДОХ-той эсэхийг нь шалгуулахаар гаргаа юу” гэж шүүмжилж байсан. Харин одоо Засгийн газар тоог нь батлаад өгнө. БОАЖЯ нь хэдийг, хэнд, яаж өгөхийг хуваарилдаг болсон. Үүний талаар тодорхой мэдээлэл хүмүүст өгдөггүй. Ард түмэнд зарлаад гэрээнд ингэж тусгасан, шонхорын оронд бидэнд ийм зүйл өгсөн гэдгийг хэлвэл өөр хэрэг. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд бие биедээ өгч авах нь байдаг л зүйл.  Гэхдээ тусгай хуулиар зохицуулагддаг, өндөр үнэтэй шонхор шувууг бэлэглээд байгаа нь их хачин байна. Шонхор шувууг хулгайгаар зарж, ашиг олох асуудал өмнөх сайдуудын үед байж л байсан. Би л одоогийн байдлаар Д.Оюунхорол сайдыг хамааруулаад байгаа болохоос биш өмнөх сайдууд хутгалдах нь хутгалдаж байсан. Гэхдээ одоогийн Д.Оюунхорол сайд шиг биш. Тэд Улсад төлөх ёстой мөнгийг нь төлдөг байсан. Гэтэл одоо улсад төлөх ёстой мөнгийг нь ч төлөхгүй байна. 

- Шонхор шувууг зарж ашиг олох тухайд ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

- Нүүгээд өнгөрч байгаа шонхор шувууг ашиглах нь зөв. Шонхороос орж ирсэн ашгийнхаа хэдэн хувийг шонхор шувуундаа буцааж зориулан, үхэж хорогдохыг нь арилгах хэрэгтэй. Хэрэв ингэвэл шонхор шувууг жилд 400-аар нь ч гаргаж болно. Учир нь Монголд орж ирсэн шонхор үхэж үрэгдэхгүй өсөж үржиж эхэлнэ. Тэгээд таван жилээр төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хэрэв тэгвэл төсөвт орж ирэх мөнгө нь тогтмол болно. Мөн орон нутгууд хэдэн шонхор гаргана гэдгээ тодорхойлдог болж, нийгмийн асуудлыг ингэж шийдвэл зүгээр гэдгийг мэддэг болно. Олсон ашгаасаа шонхор шувууг хамгаалах байгууллагад санхүүжилт өгч ажлыг хийлгэж болно. Жилд дунджаар 7000 шонхор үхэж үрэгдэж байна гэсэн судалгаа гарсан. Бид 200-г хүнд өгөхөд юу ч биш гэсэн ойлголтыг БОАЖЯ хүмүүст өгч байна. Үүнийг л арилгах ёстой.

Б.Янжиндулам
Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(202.9.41.196) 2016 оны 10 сарын 31

Ер нь Оюунхорол сайд улс төрд орсон цагаасаа хойш ямар сайхан юм бүтээсэн хүн бэ??? Одоо идэх ажлаа хийж эхлж б.на.

0  |  0
Эвлэрцгээе(122.201.21.217) 2016 оны 10 сарын 30

Шонхор шувуу 100-400 мянган доллороор арбчууд авдаг цагаан бх тусам 2-5 сая $ хурдэг дээ дэлхийд ард тумнууд хулгайгаар хийдэг харин монголд их гишуун дарга нар албан есоор оорсдоо хийдэг арабууд ирж бариад зовшооролийн монгоо толоод зохион байгуулж бгаа дарга нар тусдаа монгоо авдаг шуу дээ бид шонхор шувуу шутдэг ард тумэн шутдэг шутлэгээ гадны хар богстой арабуудад огоод бдаг жагсаж цуглаж эв нэгэолтэйгээр энэ наймааг зогсоое

0  |  0
Болор(112.72.11.113) 2016 оны 10 сарын 30

Амар бөгөөд хар бага бизнэс юм бишүү. Бэлэглэх нэрээр гаргаад ашгийг нь дараа нь өөр замаар хүртчихнэ. Ман ы бизнэс маньд хамаатай юу. Ганц авгайнх мөнүү

0  |  0
бат(59.153.112.108) 2016 оны 10 сарын 28

энэ нөхөрт өөрөө л шонхор барих зөвшөөрөл авах гээд л яваад байдагийн

0  |  0
Зочин(119.40.100.142) 2016 оны 10 сарын 28

Отгонтэнгэрийн чанаргүй дипломоороо улс төрийн олон хулхи ”хуульч” бэлтгэж өмнөх замаа зассан энэ шалчгар авгай ер нь эмийн сайн, ухааны уртдаа улс төрч болсон мэт худлаа пээдийж, янтгар хатан царайлахаас өөрөөр төрд гийгүүлсэн гэрэлтэй гэж үү. Одоо байтлаа шувууны ченж хийдэг болсон хэрэг үү.

0  |  0
иргэн(103.11.193.70) 2016 оны 10 сарын 28

энэ муу хөөрхөн жаахан шувууг барьж авч зардаг , бусдад бэлэглэхийг хуулиараа хорьчих хэрэгтэй шдээ энэ шувууг зарлаа гээд Монгол улс баян болохгүй шдээ тэнгэрийн амьтан тэнгэртээ нисээд л явж байгдээ Монгол улс араатан жигүүртэнээр баян гээд л байдаг худлаа шдээ ном хэвлэл сурах бичиг дээр байдаг тархи угаасан үг байхгүй юу, Африкийн улсуудын үндэсний хүрээлэнд байдаг ан амьтад жигүүртэн шувууд шиг хэдэн саяараа ярзайж байдаг бол ёстой гадагш нь зарж үрж , бэлэглэж болох юм хуулиараа хорих хэрэгтэй

0  |  0
иргэн(103.11.193.70) 2016 оны 10 сарын 28

энэ муу хөөрхөн жаахан шувууг барьж авч зардаг , бусдад бэлэглэхийг хуулиараа хорьчих хэрэгтэй шдээ энэ шувууг зарлаа гээд Монгол улс баян болохгүй шдээ тэнгэрийн амьтан тэнгэртээ нисээд л явж байгдээ Монгол улс араатан жигүүртэнээр баян гээд л байдаг худлаа шдээ ном хэвлэл сурах бичиг дээр байдаг тархи угаасан үг байхгүй юу, Африкийн улсуудын үндэсний хүрээлэнд байдаг ан амьтад жигүүртэн шувууд шиг хэдэн саяараа ярзайж байдаг бол ёстой гадагш нь зарж үрж , бэлэглэж болох юм хуулиараа хорих хэрэгтэй

0  |  0
unshigch(202.179.29.24) 2016 оны 10 сарын 28

Eroosoo l mash zavaan avgai shyy dee.

0  |  0
ИРГЭН(202.179.23.166) 2016 оны 10 сарын 28

ТӨСӨВӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛААГҮЙ БОЛ БОЛДОГ ЮМ ШИВ ДЭЭ.ГЭХДЭЭ ЖИРИЙН АРД ИРГЭН САМАР ТҮҮСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТОРГУУЛЖ ХӨӨГДӨЖ ТУУГДАЖ ДЭЭРЭЛХҮҮЛЖ БАЙХАД САЙД ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ГАРАА БӨГСӨӨ УГААЖ БАЙГАА НЬ МАН-ЫНХАНЫ ХУВЬД ШУДАРГА ЁС ЮМ БИЗ ДЭЭ.ХАМТЫН ТЭТГЭВЭРЭЭ ХАСУУЛАХ ГЭЖ МАН-ЫГ СОНГОСОН АХМАДУУД ХОХЬ НЬ ОДООГИЙН МАН-ЫН УДИРДЛАГУУД ДЭЭР ҮЕИЙН ШУДАРГА ГИШҮҮДТЭЙ ЯАЖ ДҮЙХ ВЭ ДЭЭ.ДАНДАА ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ.ДААНЧ ТЭНЭГ БАЙНА ДАА.ЭХ ОРНОО АЛДЧИХСАН ҮЕДЭЭ АМАА БАРИАД ТОЛГОЙГОО ШААГААД АМИА ХОРЛОСОН Ч ОРОЙТСОН БАЙХ БИЙ ВИЙ.

0  |  0
Top